ОЗЕКИ ГОЭЙДО ЭХНИЙ ЯЛАГДЛАА ХҮЛЭЭВ

2018-05-16  

Мэргэжлийн сумогийн Нацү башёгийн гурав дахь өдрийн барилдаан явагдаж өндөрлөлөө. Энэ өдөр 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Маэгашира Шохозаныг ялсан бол Какүрюү М.Ананд Кайсейгаар гурав дахь даваагаа авчээ. Тэрбээр Кайсейг 12 дахь удаагаа давж буй нь энэ юм. Харин Японы найдвар Озэки Гоэйдо шинэ комүсби Эндотой барилдаж эхний унаагаа авчээ. Энэ сард озэки цолны төлөө барилдаж буй сэкиваке Точиношин манай бөх Тамаваши Б.Мөнх-Оргилыг даван гурав дахь даваагаа авлаа. Мөн өнгөрсөн сард амжилттай барилдсан Ичиножёо А.Ичинноров, Даэйшёог давж башёг унаагүй үргэлжлүүлж байна. Харин энэ сард дээд зиндаанд хүч үзэж буй Чиёошома Г.Мөнхсайхан Такарафүжид унасан бол Араваши Э.Дөлгөөн Окиноумид өвдөг шорооджээ. Жюүрёо зиндаанд барилдаж буй Кёкүшюүхо Эрдэнэбаатар, Дайшохо Ундрал, Азамарюү Тодбилэг, Такайнова Баасандорж нар өрсөлдөгчөө давжээ. Харин Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, Сэйро Өнөболд ялагдсан юм.

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?