БОСТОН СЕЛТИКС ЦУВРАЛЫГ ГАРТАА АВЛАА

2018-05-16  

Өнөөдөр дорнод бүсийн шигшээ цувралын хоёр дахь тоглолт Бостоны TД Гарденд явагдлаа.Эхний тоглолтод ялагдал хүлээгээд байсан “Кливланд Кавалер эхлэлийг сайн тавьж, эхний хагасыг онооны тэргүүлэлтэй өндөрлүүлсэн. 

Эхний хагасын төгсгөлд Леброн Жэймс Жейсон Татумтай мөргөлдөж тоглолтыгтүр хугауаанд орхисон юм. Гуравдугаар үед Бостонгийн тоглолт сэргэж огооны зөрүүг арилгаж чдсан юм. Тэд дөрөвдүгээр сайн тоглолт үзүүлж үндсэн цагт 107:94-өөр харьцаатай ялалт байгуулж, цувралыг 2:0 болгон тэргүүлж эхэллээ. Энэ өдөр Бостоны гарааны тавт жигдсайн тоглож Жэйлон Браун 23 оноо, Терри Розиер 18 оноо, Хорфорд 15 оноо, 10 самбар, Моррис 12 оноо, Татум 11 оноог авсан юм.

Харин зочдоос Леброн Жеймс 42 оноо, 10 самбар, 12 дамжуулалт трибл дабл гүйцэтгэжээ. Тэрээр мэргэжлийн тамирчны замналдаа гурав дахь удаагаа 40-өөс дээш оноотой трибль дабль хийж буй нь энэ юм. Түүнд Кевин Лаав 22 оноо, 15 самбараар тус хүргэсэн бол сэлгээнээс Кайл Корвер 11 оноог авч, бусад нь хангалтгүй тогложээ. Цувралын гурав дахь тоглолт ням гарагийн өглөө 08:30 цагаас Кливлендийн талбайд болох юм.

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?