Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын хорооны дарга, Болор цомын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очиртой салах ёслол өнөөдөр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын өндөр тайзнаа болов. Үе үеийн зохиолчид, урлаг соёл, улс төр, уншигчдын төлөөлөл гайхалтай яруу найрагч, говийн суут хүү, дөрвөн хүүгийн аав А.Эрдэнэ-Очирыг сүүлчийн замд нь үдлээ. Төлөөлөгчдийн дунд УИХ-ын гишүүн, нэг ангийн охин , нутгийн яруу найрагч Г.Мөнхцэцэг, Болор цомын эзэн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, нутгийн ах, Ардын уран зохиолч Б.Догмид, Г.Мэнд-Ооёо, утга зохиолын шүүмжлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат, Д.Галбаатар, До.Цэнджав, Ү.Хүрэлбаатар, зохиолч яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Х.Чилаажав, Болор цомын эзэн яруу найрагч А.Баяржаргал, Б.Баярсайхан, Ган-Очир нарын олон зохиолчид хүндэтгэл үзүүлэн ирсэн байв. А.Эрдэнэ-Очир найрагч өндөр настай ээж, 4 сайхан үр хүүхэд, ном зохиолоо үлдээн дөнгөж 42 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Яруу найрагчийг Алтан өлгийд нутаглуулав.
Ц.ХИШГЭЭ