ТАВДУГААР САРЫН 18-НД ХУРАЛДАХ “ИХ ЭЕ” ХУУЛЬ БУС

2018-05-18  

Монголын Үндэсний бөхийн холбооноос өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд энэ сарын 18-нд болохоор товлогдоод байсан Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит “Их Эе”-ийг хууль бус гэж үзэж байгаа юм. МҮБХ-ны ерөнхий зохион байгуулагч Ц.Төмөрсүх "МҮБХ-ны албан ёсны тэргүүн Л.Чинбат өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр МҮБХ-ноос нэрээ татаж, шинэ тэргүүнийг сонгох, Их Эеийг хуралдуулах ажлын хэсгийг байгуулсан. Ингэхдээ ажлын хэсгийг Дархан аварга Х.Баянмөнхөөс ахлуулсан юм.

Ажлын хэсэгт улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Магалжав, Б.Сайнбаяр, Ц.Дуламсүрэн нарын хүмүүс багтсан. Ажлын хэсэг хуралдаж, хурлаа хийх гэхээр Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар хуралдаа ирэхгүй, хурал хийх боломжоор хангаж өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Тиймээс “Их Эе”-ийг зарыг товлож чадахгүй байтал Р.Нямдорж, Д.Данзан, Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар дур мэдэж энэ сарын 18-нд хурлыг товлосон. Тиймээс дүрмийн бусаар товлогдсон “Их Эе”-ийг хуралдуулах боломжгүй гэсэн тэргүүлэгчдийн тогтоол гаргасан” гэж хэлсэн юм. Уг тогтоолд МҮБХ-ны маргаантай асуудлыг эв зүйгээр зохицуулж, ажлын хэсгийг шинэчлэн зохион байгуулж, МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан хуралдуулах тухай дурджээ.

Энэ үеэр өнгөрсөн онд МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон Л.Чинбат баяр наадмын салбар бөхийн салбар хорооны орлогчоор томилогдож баяр наадамд бэлтгэж аймгуудын бөхийн галуудтай уулзаж байгаа талаар мэдэгдсэн юм. Мөн Монголын Үндэсний бөхийн холбооны хоёр тамганы талаар тодруулахад хуульч Д.Хишигбаяр “Л.Чинбат тэргүүнтэй Монгол Үндэсний бөхийн холбоо Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон албан ёсны тамга тэмдгийг хэрэглэж байгаа. Монгол Үндэсний бөхийн холбооны дарга асан Р.Нямдоржийн тамга тэмдгийг ашиг ашиглахгүй байхыг даалгасан шүүгчийн захирамж гарсан байгаа. Энэ шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа учраас Монголын Үндэсний бөхийн холбооноос зарласан тавдугаар сарын 18-ны өдөр цэцдийн зөвлөлийн тогтоол дээрх тамга тэмдэг хүчин төгөлдөр бус юм” гэж хэлсэн юм.

Тэрээр үргэлжлүүлэн Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт Монгол бөхийн өргөөний бүртгэл авагдаагүй байсан. Үүнээс үзэхэд Монголын Үндэсний бөхийн холбооны нэр дээр Монгол бөхийн өргөө байхгүй байгаа нь харагдаж байна. Одоогоор Монгол бөхийн өргөө хаана бүртгэлтэй байгааг тодорхойлж чадахгүй байгаа” гэж ярилаа. Монголын Үндэсний бөхийн холбооны албан ёсны ээлжит “Их Эе”-ийг шинээр байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж энэ оны хоёрдугаар улиралд багтааж хийх юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?