ЛИВЕРПҮҮЛИЙН КИЕВ ХҮРСЭН ЗАМ

2018-05-19  

Шинэ улирлын эхэнд Ливерпүүлийг шигшээд шалгарч зургаа дахь цомынхоо төлөө тоглоно гэж таамагласан хүн хөлбөмбөгийн хорхойтон бараг үгүй болов уу. Дөрвөн жил завсардсны эцэст аваргуудын лигийн дэвжээнд дахин зодоглосон тэднийг шөвгийн 16-ээс хэтрэхгүй гэж мэргэжилтнүүд хэлж байсан. Гэхдээ тэд Европийн тавцанд Английн хөлбөмбөгийн нэр төрийг хамгаалж 10 жилийн дараа Аваргуудын лигийн аваргын төлөө тоглохоор шалгарч үлдээд байна. 

Ливерпүүлийн энэ хүрэх зам тийм дардан амар хялбар байгаагүй. Премьер лигт дөрөвдүгээр байр эзэлсэн тэд аваргуудын лигийн урьдчилсан шатанд Германы Хоффэнхаймыг ялсан. Тэд Испанийн “Севияа”, Оросын “Спартак”, Слований “Марибор” нарын багуудтай “E” хэсэгт багтаж 12 оноотойгоор тэргүүлсэн. Гэхдээ Москвагийн Спартакийн талбайд 90 минут нүдсэн ч бүтэлгүйтэж тэнцээтэй буцаж байсан үе тэдэнд бий. Хэсгээ тэргүүлж шигшээ 16-д шалгарсан тэд Португалийн Портутай учраа таарч зочилж тоглохдоо л 5:0-ээр “бут ниргэж” орхисон. Харин тоглолт “Анфилд рөүд” цэнгэлдэхэд явагдахад алдаа гаргалгүй 0:0-ээр тэнцсэн юм. Португалын аваргуудыг өрсөлдөөнөөс хассан “Ливерпүүл” шөвгийн наймд довтолгоо, багийн тоглолтоороо шагшигдаж түрүү багаар нэрлэгдээд байсан “Манчестер сити”-тэй тулахаар болов. Зөвхөн хамгаалалтаа хүчирхэгжүүлэхээр 300 сая фунтыг зарцуулж Эдерсон, Мангала, Бенжамин Менди, Кайл Уолкер нарыг эгнээндээ нэгтгээд байсан тэдэнд Ливерпүүл амархан хожигдоно гэж ихэнх аналистууд дүгнэж байв.

Ливерпүүл Манчестер ситиг ялж дараагийн шатанд шалгарна гэдэгт зөвхөн КОП ууд л итгэж багийнхаа тоглолтыг үзсэн байх. Улаанууд үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг алдсангүй. “Анфилд рөүд” цэнгэлдэхдээ Мухамед Сала, Оклейд Чемберлейн, Сайдо Мане нар гоолдож Манчестер ситиг буулгаж авсан. Долоо хоногийн дараа явагдсан хариу тоглолт амар болоогүй. Гурван гоол оруулах даалгавартай “Этихад” цэнгэлдэхдээ гарсан “Манчестер сити”-гээс дөнгөж хоёр дахь минутанд л Габриэл Жесүс гоолдож Ливерпүүлийг сандаргасан. Тэргүүлийг авсан тэд завсар зайгүй зайгүй ширүүн довтолгоо өрнүүлж байсан ч “Ливерпүүл” барьц алдсангүй. Үүнд энэ жил 75 сая фаундаар “Улаанууд”-ад нэгдсэн Голланд хамгаалагч Виржил Ван Дикийн байгуулсан гавьяаг магтах хэрэгтэй болов уу. Тэд хоёрдугаар үед довтолгоондоо улайрсан “Манчестер сити”-гийн “бөгсөн дээр бүлээн жин тавьж” Роберто Фирмино, Мухамед Сала нар гоолдсноор хожил байгуулсан.

Талбайн шүүгчийн ганц, нэг харалган шийдвэр энэ тоглолтыг улам сонирхолтой болгож өгсөн. Хагас шигшээд “Ливерпүүл”-ийг Италийн “Рома” хүлээж байв. Ромын баг зүгээр ч нэг хагас шигшээд шалгарчихаагүй. Хэсэгтээ Испаний Атлетико мадридтай мулталж шигшээ 16-д Украины “хатуу боорцог” “Шахтер”-г буулгаж аваад байв. Гэхдээ тэдний байгуулсан хамгийн том гавьяа нь дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионел Месси, Лиус Суарез нараар ахлуулсан Каталолоны Барселонаг хоёр тоглолтын нийлбэр дүн 4:4-өөр тэнцсэн ч айлын талбайд гоол оруулснаараа буулгаж авсан юм. Тэд эхний тоглолт Камп Ноуд явагдахад 4:1-ээр ялдагдсан ч хариу тоглолтод 3:0-ээр хожсон юм. Харин тэд Юрген Клоппын Ливерпүүлийн эсрэг гайхамшиг бүтээж хараахан чадсангүй Эхний тоглолт “Анфилд рөүд”-д явагдахад 80 минутанд таван гоол алдсан ч үлдсэн 10-ыг нь үр дүнтэй ашиглаж Эдин Жеко, Перотти нар гоол оруулж багтаа багахан ч итгэл найдвар авчирсан.

Долоо хоногийн дараа “Ливерпүүл”, “Рома”-гийн олимпийн цэнгэлдэхэд зочилж 4:2-оо хожигдсон ч нийлбэр дүн 7:6-аар илүүрхэж шигшээд шалгарсан юм. Аваргуудын лигийн цомын төлөөх тоглолт Украйны Киев хотод энэ сарын 26-нд болно. Улаанууд энэ удаа аваргуудын 12 удаагийн аварга Реал мадридтэй өрсөлдөнө. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристиан Роналдогоор ахлуулсан Реалмадрид, Парис сен Жермен, Ювэнтус, Байерн Мьюнхен гэсэн хүчирхэг багуудыг өрсөлдөөнөөс хасч 13 цомынхоо төлөө тоглохоор шалгарч үлдээд байна.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?