МОНГОЛ ТУУРГАТНЫ БАРИЛДААН ИРЭХ САРЫН 2-НД БОЛНО

2018-05-21  

Монгол туургатны бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, “Хамаг Монгол” студи, “Жавхлант” бөхийн дэвжээ хамтарч ирэх зургадугаар сарын 2-нд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн монгол туургатны бөхийн барилдаан монгол үндэсний, үзэмчин, буриад бөх гэсэн ангиллаар болох болох юм.

Тэмцээнийг зохион байгуулагчид олон бөх хамруулах үүднээс нэг бөхийг нэг л төрөлд барилдуулах журам гаргажээ.

Буриад болон Үзэмчин бөхийн төрөлд 128 бөх зодоглож, сугалааны журмаар барилдаж аваргуудаа тодруулах юм.

Харин Монгол үндэсний бөхийн төрөлд 96 бөх зодоглох юм байна. Цаана нь зочин 32 бөх барилдаж дөрөв давсан хоёр бөх нь 96 бөхөөс шөвөгт үлдсэн гурван бөхтэй тойргоор барилдаж аваргуудаа тодруулахаар болжээ.

Монгол Улсаас улс, аймгийн алдар цолтой нийт 88 бөх барилдахаар бүртгүүлсэн байна. Сугалаагаар барилдахын нэг сонин нь гэвэл цагаан өнгийн бөмбөг сугалбал Буриад, хөх бөмбөг сугалбал Монгол үндэсний, улаан бөмбөг сугалбал Үзэмчин бөхөөр барилдах журам гаргажээ. Түүнчлэн Монгол үндэсний бөхийн барилдаанд барьц сонгохгүйгээр барилдуулах юм байна. Тэмцээний зохион байгуулагчид түрүү бөхийг 3 сая төгрөгөөр байлах бол азтай үзэгч шалгаруулж “Prius-30” автомашинаар шагнах аж.

Монгол туургатны барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба гурван удаа түрүүлж байсан юм.

 

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?