ШАТРЫН УАШТ АРХАНГАЙ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

2018-05-21  

Шатрын спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн  Архангай аймгийн Цэцэрлэг хотод эхэллээ. Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн тэмцээнд хагас шигшээгээс шалгарсан шилдэг 24 тамирчин цэц сорьж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, "Алдар" спорт хорооны дарга, гавьяат тамирчин дархан аварга Г.Өсөхбаяр нар үг хэлж шатарчдад амжилт хүссэн юм. Өрөг нүүх нээлтийн үйл ажиллагааны эхний нүүдлийг тэмцээнд оролцогч ахмад болон залуу тамирчид МШХ-ны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Дархан аварга Г.Өсөхбаяр, олон улсын шүүгч Дэлхийн шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Jamie Kenmure нартай нүүж эхлүүлжээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллыг хоёрдугаар өргийн дараах байдлаар дэлхийн шатрын холбооны мастер Э.Хулан, спортын мастер Т.Номиндалай, эмэгтэй их мастер Д.Янжиндулам нар хожигдолгүй тэргүүлж байна.

Харин эрэгтэйчүүдийн ангиллыг фиде мастер У.Насанжаргал , олон улсын матсер С.Билгүүн нар хоёр оноотойгоор тэргүүлж байгаа юм.

Тэмцээн  энэ сарын 27 хүртэл үргэлжилж аваргуудаа тодруулна. Шалгарсан  тамирчид  Гүржийн Батуми хотод болох дэлхийн шатрын олимпиадад оролцох эрх авна.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?