Английн топ 5 багийн нэгт зүй ёсоор багтах болсон Францын иргэн, арвин туршлагатай Арсен Венгерийг Арсенал баг, хөгжөөн дэмжигчдийн хамт ёслол төгөлдөр үдлээ.
Арсен Венгерийн хувьд Арсенал багийг 22 жил удирдахдаа Английн Премьер Лигийн аварга, Английн цомын аварга, Европа Лигийн аваргын цомыг өргөж байсан амжилтаар дүүрэн он жилүүд байлаа.
Энэ жилийн хувьд Европа Лигт түрүүлсэн Атлетико Мадридад хагас шигшээд бүдрээгүйсэн бол ээлжит цомоо өргөх байсан гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. -Баг хэдийгээр Премьер Лигт зургаа, Европа Лигт шөвгийн дөрөвт үлдсэн ч гэлээ, маш сайн жигдэрсэн. Их хүч, хурдаа авч буй машинтай зүйрлэж болно. Энэ машиныг унах хүнд асуудал огт байхгүй. Ойр зуурын тохиргоог л хийх үлдсэн. Ирэх жилийн Английн Премьер Лигт түрүүлэх хэмжээний баг, тамирчдыг үлдээлээ гэж Арсен Венгер үдэлтийн ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Одоо Арсеналаас суларсан түүнийг хөлбөмбөгийн ертөнц ангуучилж эхэлсэн байна. Эхний урилгыг нь Хятадын хөлбөмбөгийн клубээс ирүүлсэн тухай мэдээлэл цацагдаж эхлэв. Нэрээ нууцалсан клуб хамгийн өндөр цалин олгохоо дуулгасан байна.