ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ

2018-05-22  

Өчигдөр буюу 5 дугаар сарын 21-ний өдрөөс улс орон даяар “дархлаажууулалтын 10 хоног” эхэлжээ. 10 хоногийн хүрээнд дархлаажуулалтын бүртгэл мэдээллийн цахим програмыг нэвтрүүлэх бөгөөд цахим санг бий болгосноор хүүхэд бүрийг товлолын вакцинаар хугацаанд нь дархлаажуулах, халдварт өвчний эсрэг хүн амын дархлааны түвшинг тодорхойлох, өрх сумын эмч, сувилагч нарын ажлын ачааллыг эрс багасгахаар зорьж байгаа юм.  

Мөн энэ 10 хоногийн хугацаанд вакцины талаарх сургалтыг зохион байгуулах юм. Учир нь манай улсын нийт эцэг эх, асран хамгаалагчдын:

93.5% нь вакцины ач холбогдлыг хүлээн зөвшөөрдөг бол

27.3% нь вакцины аюулгүй байдалд үл итгэдэг,

13.7% нь эмнэлгийн ажилтанд сэтгэл ханамжгүй байснаас,

16.6% нь бусад шалтгаанаар хүүхдээ вакцинаас хоцроодгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс дархлаажуулалтын, тэр дундаа вакцины ач холбогдлыг эцэг эх, асран хамгаалагчдад ойлгуулахаар зорьж байгаа юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?