Ливерпүүл хожно гэж зүүдэлж байна. Тэд чадахгүй гэж хэлье. Реал Мадрид багийг хэн ч зогсоохгүй. Сүүлийн 4 жилд гэхэд л бид 3 түрүүлсэн. Энэ жил түрүү авбал дараалан гурав түрүүлсэн ажилтыг тогтоох юм. Бид чадна гэдэгтээ итгэлтэй байна. Ливерпүүл бол 2005 онд л сүүлийн удаа финалдсан баг. Аз түшиж финалд үлдсэн ч гэж хэлж болно. Хэн ч Ливерпүүлийг финалдах багийн тоонд нэрлэж байгаагүй гэж 45 настай, франц эр Зизу хэлэв. Түүний хэлснийг Реал Мадрид багийн ахлагч Серхио Рамос мөн дэмжиж байна.
Э.БАЛЖАА