АБРАМОВИЧ ЧЕЛСИ-МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД-ИЙН ТОГЛОЛТЫГ ҮЗЭЖ ЧАДСАНГҮЙ

2018-05-23  

Английн цомын аваргын финалд Манчестер Юнайтедыг 1:0-ээр хожиж Челси цомын аварга болсон. Энэхүү баярт мөчийг тус багийн эзэн Абрамович багийн хамт олонтойгоо хуваалцаж чадаагүй.

Эх сурвалжийн мэдээлснээр Абрамович Орост байгаа сурагтай. Түүний бизнесийн визийн хугацаа дууссан тул дахин сунгах шаардлагаар Орос нутгаа зорьсон гэх ч мэдээлэл хөвөрнө. Гэхдээ түүний визийг энэ удаад тийм ч хялбархан олгохгүй бололтой. Яагаад гэвэл тэр В.Путиныг дэмжигч, санхүүжүүлэгч. Англи улсад амьдарч байсан оросын иргэнийг В.Путины явуулгаар хордуулсан гэх асуудал үүссэн тул дипломат харилцаанд ч сэв суусан. Тиймээс Путины үйл ажиллагааг санхүүжүүлэгч Абрамовичид виз олгох тун дургүй байгаа юм байна.

9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, хөрөнгийн хэмжээгээрээ Англид 13-д эрэмблэгддэг Абрамович Челси багийг худалдан авсан 2 тэрбум ам.доллараа бохир мөнгө биш гэдгийг баталж байж, бизнес эрхлэх визээ авна гэж Английн Засгийн газар мэдэгдлээ. Хэрвээ баталж чадахгүй бол виз өгөхөөс татгалзахын хамт, хөрөнгө оруулалтын 2 тэрбум ам.доллар дээр нь Англид худалдан авсан өмч хөрөнгийг нь хурааж, улсын өмч болгох юм байна.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?