Гоолын бороо асгана. Довтлогчийн хувьд гоолдож, багаа ялалтад хүргэхийн төлөө бүх хүчээ дайчлана гэж Сенегал довтлогч 26 настай Мане хэллээ. - Энэ улиралд Мохаммед Салах 44, Фермино 27 гоол оруулсан. Энэ хоёртой довтолгоонд оролцоход үнэхээр хялбар байдаг. Бид биенээ дэмжиж, нөхцөл байдлыг хялбар болгож чаддаг. Ингэснээрээ гоолдох нөхцөлийг хялбархан бий болгодог. Тиймээс эдэнтэйгээ хамт байгаа цагт алзахгүй. Ливерпүүлийн нэгэн шинэ домгийн баатар болохыг хүсэхгүй хэн байх билээ гэж Мане нэмж өгүүллээ.
Э.БАЛЖАА