УЛСЫН ЗААН Б.ПҮРЭВСАЙХАН ДОПИНГ ХЭРЭГЛЭЖЭЭ

2018-05-23  

Монголын Үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн онд “Допинггүй Монгол бөх” төслийг хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд улс аймгийн алдар цолтой 31 бөхөөс баяр наадмын бус үед допингийн шинжилгээ авсан билээ. Шинжилгээний “А” сорьцын хариу гарахад таван бөхөөс допинг илэрч дөрөв нь хариугаа хүлээн зөвшөөрч нэг нь “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийлээд байсан юм. Тэгвэл өнөөдөр “Допингийн эсрэг үндэсний төв”-өөс улсын заан Б.Пүрэвсайханы “Б” шинжилгээнээс Анаболик бүлгийн экзогений гаралтай андрогений стройд илэрсэн талаар мэдэгдлээ. Өнгөрсөн онд баяр наадмын бус үеийн допингийн шинжилгээнд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас допинг илэрч барилдах эрхээ хоёр жил хүртэл хугацаагаар хасуулаад байсан юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?