ШАТРЫН УЛСЫН АВАРГЫГ У.НАСАНЖАРГАЛ, Т.НОМИНДАЛАЙ НАР ХОЖИГДОЛГҮЙ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2018-05-23  

Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Цэцэрлэг хотод үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн тэмцээнд урьдчилсан шатны тэмцээнээс шалгарсан шилдэг 24 шатарчин өрсөлдөж байгаа юм. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний нэг онцлог нь Гүржийн Батуми хотод болох дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхийн төлөө шатарчид өрсөлдөж байгаагаараа онцлог болж байгаа. Тэмцээний эрэгтэйчүүдийн төрлийг Хэнтий аймгийн тамирчин олон улсын шатрын холбооны матер Уртнасангийн Насанжаргал, Сумьяагийн Билгүүн гурван өргийн дараах байдлаар хожигдолгүй тэргүүлж байна. Харин их мастер Гомбосүрэнгийн Мөнхгал 2.5, олон улсын шатрын холбооны мастер Намхайн Баттулга нар 2.5 оноотой удаалж байна. Эмэгтэйчүүдийн тэмцээнийг гурьан өргийн дараах байдлаар олон шатрын холбооны мастер Т.Номиндалай тэргүүлж айгаа бол их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул, олон улсын шатрын холбооны мастер Б.Мөнгөнзул 2.0 оноотойгоор тэмцээнийг үргэлжлүүлж байгаа юм. Өнгөрсөн оны улсын аварга залуу тамирчин Ү.Үүрийнтуяа эхний өрөгт гавьяат тамирчин Б.Мөнгөнтуултай тоглож хожигджээ. Тэмцээн энэ сарын 27-ны өдөр өндөрлөх юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?