Нүүр   /  

ӨМНӨГОВЬ ШИЛДЭГ АЙМГААР ТОДОРЧЭЭ

2018-05-23  

2017 онд нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлж, төрийн бодлого засгийн газрын хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлсэн аймгаар Өмнөговь аймаг тодорлоо. Тэрээр тус аймгийн засаг дарга Н.Наранбаатар “Иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож "БИД ХАМТДАА" үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан, 17 дэд хөтөлбөрийг салбар тус бүрийн онцлогт тохируулан амжилттай хэрэгжүүлж байгааг Засгийн газар өндрөөр үнэлж байгаад талархаж байна" гэлээ. Шилдэг аймгийн батламжийг МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт Төрийн ордонд гардууллаа. 

Шилдэг аймгийг тодруулах үзүүлэлтийг дараах байдлаар ханган тэргүүлсэн байна.

  1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт- 94.7
  2. ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт-85.9
  3. Аймаг нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт – 92.8
  4. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ- 95.6
  5. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах – 82
  6. Байгууллагын ил тод байдлын үнэлгээ  - 89.3
  7. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ – 95.9 болон бусад үзүүлэлтээр нийт 88.3 гэсэн үнэлгээ авчээ.

Энэ жил тус аймаг үүсч хөгжсөний 87 жилийн ой тохиож буй билээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Наранбаатараа танай хэлтсийн дарга нар чинь их бийлэгжүү болоод байгаа юм биш биз Тэрний оронд гэр хороололоо орон сууцжуулах асуудалд дээр анхаарах цаг болсон юм биш үү Танай аймагт зүүн талд бил үү баян булаг хороолол гээд гадны хувийн барилгийн компианаар ирээд өмнөговийхоныг цөмлөж байгаа болотой 2018-05-26
зочин:барилгын үнэн 54 мквадратыг 110-150 саяаар өмнөговчуудад шахаж байгаа ш дээ өмнөгоьйн удирдагууд нь барилгын ченжүүдтэй үгсэн хуйвалдсан биз хэдэн болсон болоогүй хөлдүү бетон иргэдэдээ шахахаа болимоор юм 2018-05-26
зочин:Хөнгөн цагаан угольник болон хятад ислэнг паниараар хийсэн материалыг нь нутгаас нь газар дээрээ бол үсрээд л 30 сая болох байх шүү гэхдээ иж бүрдлээр нь өмнөговь гэр хороолын асуудлаа ойрийн 5 жилд шийдэх боломж байгаа тэр их мөнгө уул уурхайгаа орж ирж байхад 2018-05-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?