КЛОПП: ЯМАР Ч ЭРГЭЛЗЭЭГҮЙГЭЭР " ТЭГЬЕ" ГЭЖ ХЭЛЭХ ҮЕ АМЬДРАЛД ТААРДАГ ЮМ БИЛЭЭ

2018-05-24  

Би дуртай зүйлээ хийж буй тул аз жаргал дүүрэн байдаг. Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн сургуулийг төгсөж, "А" дипломаа хамгаалах үед , - Чамайг хөлбөмбөгийн хөгжилд өвөрмөц зүйл нэвтрүүлнэ гэж найдаж байна гэж багшийн маань хэлсэн үг одоо ч санаанд тодхон байна. Тэр үед Ливерпүүл шиг алдартай багийг дасгалжуулна гэж төсөөлж байсангүй. Боруссия Дортмундыг Германы аварга болгож, Аваргуудын Лигт 2013 онд финалд авчирсны дараа олон клубээс санал ирсэн. Бодож тунгааж байсан. Гэтэл бодох шаардлагагүй нэг хүсэлт ирсэн. Тэр нь Ливерпүүлийн дасгалжуулагчаар ажиллах санал байсан. Надтай утсаар ярьсан. Би шууд л , ямар ч эргэлзээгүйгээр "тэгье " гэж зөвшөөрсөн гэж өдгөө 50 нас шүргэж буй Юрген Клопп хэвлэлд ярилцлага өгөхдөө дурдлаа. Франкфурт, Боруссия багийг удирдаж, Боруссия Дортмундыг Германы Бундеслигийн аварга болгож, улмаар Аваргуудын Лигт финалдуулж чадсан Клопп Англид ирснээс хойш Ливерпүүлийг хүчирхэгжүүлж чадсан. Финалд үлдэх багийн тоонд нэр нь сураггүй байсан Ливерпүүл баг Севилья, Манчестер Сити, Рома зэрэг багийг өвдөг сөхрүүлж 2005 оноос хойш анх удаа Аваргуудын Лигийн финалд шалгарлаа. Герман маягийн сургууль, хүнд металь хийцийн арга барил, эмоци нь Английн Премьер лигт шинэ өнгө нэмж, тоглолт бүр нь үр дүнгээ өгч байна. Энэ жил гэхэд л Ливерпүүл английн олон дээд амжилтыг мөн эвдэж чадсан. Гол довтлогч Салах нь нэг улирлын турш 44 гоол оруулж, дээд амжилтыг эвдэж, " Алтан шаахайны" эзнээр тодорсон. Хэн ч үл таних 25 настай египт залууг Роналдо, Мессигийн түвшинд ярих, хэлэлцэх суурийг тавьсан дасгалжуулагч бол Клопп. Одоо тэднийг финал хүлээж байна. Энэ бол Клоппын хувьд Аваргуудын Лигийн финалд багаа авчирч буй хоёр дахь удаагийн финал. Тэр багтаа итгэж буй. Сенсаац тарина гэдгээ ч тэр нуухгүй байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?