Анх удаа, энэ жилээс египтийн "хаан" Салахын тухай домог эхэлсэн. Челси, Рома-д тоглоод шальтай амжилт үзүүлж чадаагүй түүнийг Ливерпүүл бүрэн нээсэн. Тэр Ливерпүүлд тоглосон анхны улиралдаа "цоорсон". Тэр Роналдогийн 31 гоолын рекордыг 32 болгож эвдсэн. Аваргуудын Лигт ч гоолын тоогоор Роналдогийн ард бичигдэж буй. Бие жижиг ч хурд, техник өндөртэй, гоол хийх арга ухаан нь тэгширсэн ийм тоглогч болохоо харуулсаар байна. Энэ бямба гарагт түүний хувьд мөн л түүхэн тоглолт болох болно. Тэр гоолдож чадваас улаан чөтгөрүүд дийлдэшгүй Реал Мадридыг буулгаж авах болно. Салахыг өнөөдөр Месси, Роналдотой нэг түвшинд ярих болов. Ийнхүү бямбад өөр хоорондоо учрах хоёр гол довтлогчийн тоон үзүүлэлтийг Та бүхэндээ сонирхуулъя.
Д.БАТЖАРГАЛ