Бразилийн шигшээ баг, Парис Сан Жермений багийн довтлогч энэ оны хоёрдугаар сарын 25-нд хөлөндөө бэртэл авснаас хойш эрчимт эмчилгээнд орсон. Тэгвэл түний нэрийг Дэлхийн аваргад тоглох тоглогчдын жагсаалтад дасгалжуулагч нь зоосон байна.
-Неймарын бэртэл санасныг бодвол түргэн илааршиж байна. Тэр хувийн бэлтгэлдээ гарсан. Алхам алхмаар хэвийн хэмжээнд хүрч байна гэж багийн эмч Ласмар хэлсэн. Тэгвэл дэлхийн хамгийн үнэтэй тоглогч Неймар ирэх 6-р сарын 17-ны өдөр Швейцарьтай хийх анхны тоглолтонд оролцоно. Неймарын хувийн ганцаарчилсан бэлтгэл үндсэндээ ханасан. Одоо багийн нэгдсэн толлолтын бэлтгэл үлдсэн гэж Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Фабио онцоллоо.
Ийнхүү Парис Сан Жермен багтаа Аваргуудын Лигт бэртлийн улмаас тус хүргэж чадаагүй Неймар Бразилийн шигшээ багийн төлөө тоглоход бэлэн болж хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа.
Д.БАТЖАРГАЛ