ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-Д ОРОЛЦОХ КЭЙН АХЛАГЧТАЙ БАГИЙНХНАА АНГЛИЧУУД НЭРЛЭЛЭЭ

2018-05-24  

КЭЙН : БИД ДЭЛХИЙН АВАРГЫН ЦОМЫГ ӨРГӨНӨ

-Тоттенхемийн довтлогч, өнгөрсөн улирлын Премьер Лигийн шилдэг довтлогч , 24 настай, Английн шигшээ багийн ахлагчаар томилогдсон Харри Кэйн ингэж хэллээ.

- Олон сайн баг оролцоно. Биднийг түрүүлэх багийн тоонд оруулж нэрлэхгүй байгааг мэдэж байгаа. Гэхдээ Английг аваргын тооноос хасаж тооцно гэдэг бол тэнэг үйлдэл. Бидэнд алдсан зүйл бий. 11 метрийн торгуулийн цохилтоор ялагдаж ДАШТ-ийг олонтаа орхиж байсан гунигт түүх бий. Гэхдээ энэ удаа Английн баг өөр. Хэн хэдийд Английн Ливерпүүл багийг Аваргуудын Лигийн финалд хүрнэ гэж хэлсэн юм гэж асууя.

Ийм л зүйл тохиолдоно гэж төсөөлж, аваргын цомыг өргөж байна гэдэг мөрөөдлөөр хөглөгдөж Орос орныг бид зорих болно. Ливерпүүлийн амжилт бол бидний даль жигүүр юм. Английн нас залуу баг чадах бүхнээ хийх болно. Бид зөвхөн мөрөөдөж буй биш, цомыг эх орондоо авчрахын төлөө Дэлхийн аваргыг зорьж байна гэж Английн багийн ахлагч Харри Кэйн бодлоосоо хуваалцлаа.

 

 

 

Д.БАТЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?