Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ өдрүүдэд Архангай аймагт үргэлжилж байна.
Тэмцээнийг найман өргийн дараах байдлаар эрэгтэй ангилалыг Хэнтий аймгийн тамирчин, олон улсын шатрын холбооны мастер Уртнасангийн Насанжаргал 6.5 оноо, "Чингис" клубийн тамирчин олон улсын мастер Сумъяагийн Билгүүн 6.5 оноо, Өвөрхангай аймгийн тамирчин их мастер Гомбосүрэнгийн Мөнхгал 6,5 нар оноотойгоор тэргүүлж байна.
Харин эмэгтэйчүүдийн ангилалт гавьяат тамиррчин, ах мастер Батхуягийн Мөнгөнтуул 7 оноотой, "Кайсса" клубийн тамирчин Олон улсын шатрын холбооны эмэгтэй мастер Төрмөнхийн Мөнхзул 6 оноотой, "Чингис" клубийн тамирчин Олон улсын шатрын холбооны мастер Энхсайханы Хулан 5,5 оноотой эхний байруудад бичигдэж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээний шийдвэрлэх тоглолтууд ирэх амралтын өдрүүдэд болно.
Д.НЯМАА