М.УРАНЦЭЦЭГ, Д.АМАРТҮВШИН НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018-05-26  

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй Гран при тэмцээн эхэллээ. Энэ жилийн Хөх хотын Гран при тэмцээнд 49 орны 399 бөх зодоглож байна. Монгол Улсаас олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 28 жүдоч хүч үзэхээр Хөх хотыг зорьжээ. Эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд болж манай хоёр бөх хүрэл медаль зүүлээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг БНАСАУ, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, ОХУ-ын жүдоч Г.Сабинад торгуулиар ялагдсан ч хүрэл медалийн төлөө Бразилын бөх Чибана Габриалаг ялж хүрэл медаль хүртжээ.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, Нидерланд болон ОХУ-ын Альберт Огузовыг хожиж зооны аварга болсон. Харин хагас шигшээ барилдаанд Казахстаны Гусман Киргизбаевт ялагдсан юм. Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Роберт Шибазег торгуулиар ялжээ. Энэ жинд хүч үзсэн дэлхийн аварга Г.Болдбаатар Роберт Шибазед ялагдаж долдугаар байр эзэлжээ. Хөх хотын Гран при тэмцээнд түрүүлсэн бөх 3000 ам.доллар, мөнгөн медаль 2000, хүрэл медаль 1000 ам.долларын мөнгөн шагнал хүртэх ажээ. Энэ цаг мөчид эрэгтэй 73, 81кг, эмэгтэй 63, 70 кг жингийн барилдаанууд явагдаж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?