ГАВЬЯАТУУД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018-05-26  

Өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод жүдо бөхийн олон улсын гран-при тэмцээн нээлтээ хийлээ. Уг тэмцээнд нийт 49 орны жүдочид өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо.

Тэмцээнд манай улсаас нийт 28 жүдоч хүч үзэж байгаагаас эхний өдөр 10 жүдоч дэвжээнд гарсан. Тэднээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг нар тус тус хүрэл медаль хүртлээ.  Мөн 60 кг-д гавьяат тамирчин Г.Болдбаатар шагналт долдугаар байрт орсон бол бусад жүдочид хоёрдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүлээ.

Эхний өдрийн барилдааны дараах дүнгээр Японы баг тамирчид гурван алт, нэг хүрэл медаль авсан амжилтаар тэргүүлж байгаа бол Казахстан Улс алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртжээ. Канад, БНСУ, ОХУ, БНХАУ, Монгол Улсын баг тамирчид медалийн чанараар удаалж байна.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
b:bayar hurgeye 2018-05-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?