Н.ТӨГСЦОГТ АРАВ ДАХЬ ЯЛАЛТАА БАЙГУУЛЛАА

2018-05-28  

Сонирхогчийн боксын олимпийн наадмын мөнгө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын риген дэх арав дахь тулаанаа хийлээ.

Тэрээр энэ удаа Колумбын тамирчин Оскар Эскандсонтой тулалдаж гуравдугаар үед хүнд цохилтоор ялалт байгуулжээ. Тулааны эхний үед Оскар Эскандсоны урд гарын цохилт байндаа тусч Н.Төгсцогтыг тоолуулсан юм.  Гэсэн ч манай тамирчин гуравдугаар үед сэргэлт авч урд хойд гарын ээлж дараалсан цохилтууд нь байндаа тусч өрсөлдөгчөө гурван ч удаа тоолуулж накаутаар ялжээ.  

Оскар Эскандсон  мэргэжлийн боксын рингенд 28 тулаан хийж 25 удаа ялалт байгуулсан шилдэг тамирчин юм. Тэрээр ялалтынхаа 17-г техникийн илт давуу буюу накаутаар ялалт байгуулсан юм.

Ийнхүү  2015 оны гуравдугаар сарын13-нд анхны тулаанаа хийж байсан Н.Төгсцогт мэргэжлийн бокст 10 тулаан хийж ялагдаагүй байна.

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?