КАКУРЮҮ М.АНАНД ТАВ ДАХЬ УДААГАА ТҮРҮҮЛЭВ

2018-05-28  

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын тэмцээн 15 өдрийн турш үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр Екозуна Какурюү М.Ананд их аварга М.Даваажаргалыг ёрикири мэхээр ялж мэргэжлийн сумогийн дээд зиндаанд тав дахь удаагаа түрүүллээ. Харин Хакухо М.Даваажаргал энэ сарын тэмцээнийг 11 даваа дөрвөн унаатайгаар өндөрлүүлжээ.

Харин тэмцээний эхний 12 өдөр унаагүй тэргүүлж байсан нэгдүгээр сарын тэмцээний түрүү бөх Точиношин магешира цолтон Шодей болон Какурюү М.Ананд нарт өвдөг шороодож түрүүлэх боломжоо алдсан юм. Монголын бөхчүүдээс Ичиножо А.Ичинноров, Тамаваши Мөнх-Оргил нар тавиас дээр хувийн амжилт үзүүлжээ. Харин дээд зиндаанд барилдсан Чиёомару Г.Мөнхсайхан, Араваши Дөлгөөн нар тавиас дээр хувийн амжилт үзүүлж чадсангүй ирэх сард чансаа буурч барилдахаар боллоо.

Харин Жонидан зиндаанд хүч үзсэн Хоошёорюү С.Бямбасүрэн долоон даваатайгаар түрүүлсэн бол Макучита зиндаанд Кирибаяама Б.Лхагвасүрэн өвдөг шороодолгүй долоон даваа авч түрүү бөхөөр тодорчээ. Нацу башед мэргэжлийн сүмогийн долоон зандааны гуравт нь Монголын бөхчүүд түрүүлсэн амжилт үзүүллээ.

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?