Н.ТҮВШИНБАЯР ХӨХ ХОТЫН ГРАН ПРИД ТҮРҮҮЛЛЭЭ

2018-05-28  

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг олимпийн оноо олгох Гран при тэмцээн ӨМӨЗО-ны Хөх хотод болж өндөрлөлөө. Энэ удаагийн гранприд Монголоос 28 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд хүч үзсэн олимпийн аварга Н.Түвшинбаяр барилдаж алтан медаль хүртлээ.

Энэ жинд зодоглосон залуучуудын дэлхийн аварга олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль зүүсэн юм. Мөн +90 кг-д зодоглосон олон улсын хэмжээний мастер Г.Алтанбагана шигшээд шалгарч БНСУ-ын тамирчинд хожигдож мөнгөн медаль хүртсэн байна.

Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Ц.Цогтбаатар эзэн орны Сайнжаргалыг хожиж хүрэл медалийн тавцанд зогсжээ. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт гавьяат тамирчин Д.Амартүвшин ОХУ-ын Роберт Шибазег торгуулиар цэвэр ялж хүрэл медаль хүртсэн байна.

Энэ жинд хүч үзсэн дэлхийн аварга Г.Болдбаатар Казахстаны Гусман Киргизбаевт хожигдож долоодугаар байр эзэлсэн юм. 

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?