УРГИЙН ГАЖГИЙГ ЭРТ ОНОШЛООГҮЙГЭЭС 12 ДОЛОО ХОНОГТОЙ ЭХ ЗУЛБАХ ТОХИОЛДОЛ Ч ГАРДАГ БАЙНА

2018-05-29  

Эх нялхас, Өргөө зэрэг амаржих газруудад өдөртөө 30-40 ээж төрдөг байна. Харин  тус газарт ургийн зүрхний бичлэгийн аппарат нь тавхан ширхэг байгаа нь хангалтгүй тоо гэдгийг Өргөө амаржих газрын дарга Л.Баясгалан хэллээ.

Сүүлийн үед эхийн хэвлий дэх хүүхдийн хромсомын гажигтай эсэхийг тогтоох нь харьцангуй сайн байгаа ч урьдчилан сэргийлэх асуудалд тодорхой гарцгүй байгаа юм байна. Тиймээс ЭМЯ, Японы ЗГ-ын тусламжаар 474 сая төгрөгийн өртөг бүхий ургийн зүрхний бичлэгийн аппаратыг 13 аймаг, нийслэлийн гурван төрөх эмнэлэгт хүлээлгэн өглөө. Зүрхний бичлэгийн аппарат нь жирэмсэн эхийн ураг дахь зүрхний цохилтын давтамж хэвийн эсэх, эргэлзээтэй эсэх, мөн эмгэгтэй эсэх гэсэн гурван төрлийн оношилгоо хийдэг аж.. Түүнчлэн жирэмсний үед хэвийн байсан ураг төрөх үед хүчтэй базалт өгснөөр бүтэх тохиолдол байдаг бол зориулалтын энэ аппаратаар эхийн умайн базалтыг оношилж яаралтай хагалгаа хийх эсэхийг тодорхойлж болдог аж.

Ургийн гажгийг эрт оношлоогүйгээс 12 долоо хоногтой эх зулбах тохиолдол ч гардаг аж. Ийнхүү гажигтай ургийн төрөлт тодорхой хэмжээнд өссөөр байгаа бөгөөд тэр дундаа зүрхний гажиг илүү хувьтай байгааг эмч нар хэлж байгаа юм. Ургийн гаж хөгжил нь үүсэх олон шалтгаантай ба жирэмсний янз бүрийн хугацаанд үүсдэг. Гаж хөгжлийг үүсэх шалтгаанаар нь:

  • Хромосомын эмгэг
  • Моногенийн эмгэг
  • Удамшлын эмгэг
  • Гадны хүчин зүйл
  • Шалтгаан нь тодорхойгүй гэж ангилна.

Нярайд хамгийн түгээмэл тохиолддог гажгууд нь:

  • Цусны эргэлтийн тогтолцооны гажиг
  • Олон эрхтний хавсарсан гажиг
  • Хоол боловсруулах тогтолцооны бусад төрөлх гажиг
  • Яс булчингийн тогтолцооны гажиг
  • Сэтэрхий уруул ба тагнайн гажиг багтдаг байна.

Хэрэв жирэмсэн болсон бол байнга эмчийн хяналтандаа байх нь эхийн зүгээс ургийн гажгаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга гэдгийг Эх хүүхдийн үндэсний төвийн чанарын албаны дарга А.Оюунчимэг хэлсэн юм. Амьдрах боломжгүй ургийг амьдралд үл нийцсэн гэж нэрийддэг бөгөөд цаг нь болоогүй тохиолдолд тасалж болдог байна.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1:1 2018-05-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?