ГОЛДЕН СТЕТ 10 ЦОМОО ӨРГӨХӨД ГАНЦ АЛХАМ ҮЛДЛЭЭ

2018-05-29  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны өрнөд бүсийн аваргаар Голден стет Уарриорс баг шалгарлаа. Тэд өрнөдийн аваргын төлөө Хьюстен Рокетс багтай ширүүн өрсөлдөж цуврал долоон тоглолтод 4:3-аар илүүрхсэн юм. Цувралын долоо дахь тоглолт өнөө өглөө Хьюстен Рокетсийн талбайд явагдсан. Талбайн эздээс багийн гол тоглогч Крис Пол бэртлийн улмаас талбайд гараагүй бол Голден Стетээс бэртэлтэй тоглогч байсангүй. Тоглолтын эхний хагаст Хьюстен Рокетс хамгаалалт довтолгоондоо жигдхэн сайн байж 54:43-аар илүүрхсэн.

Харин шийдвэрлэх хоёрдугаар хагаст аваргаа хамгаалан тоглож буй Голден стетийн довтолгоо сэргэж Стефен Карри, Кевин Дурант нарын ээлж дараалсан довтолгоонууд байндаа туссан юм. Тэд гуравдугаар үед 33 оноо авч өрсөлдөгч багтаа 15-ыг алдсан. Алтан мужийн дайчид дөрөвдүгээр үед ч энэ давамгайллаа алдсангүй. Үндсэн цагт 101:92-оор хожсон юм. Голден Стетеес энэ өдөр Кевин Дурант 34 оноо, Стефен Карри 27 оноо 10 дамжуулалт, Клэе Томпсон 19 оноо түүж багаа тэргүүлжээ.

Харин Хьюстен Рокетсийн лидер, улирлын үнэ цэнтэй тоглогч Жеймс Харден 32 оноо авчээ. Гэсэн ч Харден холын зайнаас 13 удаа шидэж хоёрыг нь л оноо болгосон нь хожигдлын гол шалтгаан болов. Мөн Тревер Ариза холын зайнаас есөн удаа нэгийг нь оноо болгоогүй юм. Ийнхүү Стив Керреер удирдуулсан Голден Стет Уарриорс сүүлийн дөрвөн жил дараалж аварын төлөө шалгарч байна. Тэд цомын төлөө Кливланд Кавалерстай тоглоно.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin :10dahi Tsom gene uu? Yamar tsom? Andre iguodala gemteltei baigaa. James harden mvp boloogui baigaa. Trever Ariza Bush trevor ariza gedeg baihaa **** uudee 2018-05-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?