ГАВЪЯАТ ТАМИРЧИН Б.МӨНГӨНТУУЛ, ОЛОН УЛСЫН МАСТЕР С.БИЛГҮҮН НАР УЛСЫН АВАРГА БОЛЛОО

2018-05-29  

Насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймагт болж өндөрлөлөө.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй эмэгтэй нийт 24 тамирчин оюун ухаанаа уралдуулснаас эрэгтэй ангилалд “Сүлд” спорт хороо, “Чингис” клубийн тамирчин олон улсын мастер Сумъяагийн Билгүүн  анх удаагаа улсын аварга боллоо. Тэмцээний дэд байрт Орхон аймаг, “Хангарьд” клубийн тамирчин олон улсын мастер Намхайн Баттулга, гуравдугаарт байрт  Өвөрхангай аймгийн тамирчин олон улсын мастер Гомбосүрэнгийн Мөнхгал шалгарчээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин  олон улсын  эмэгтэй их мастер Батхуягийн Мөнгөнтуул хожигдолгүй түрүүлсэн бол Хэнтий аймаг, “Кайсса” клубийн тамирчин олон улсын шатрын холбооны эмэгтэй мастер Төрмөнхийн Мөнхзул дэд байр,  олон улсын эмэгтэй мастер Дуламсүрэнгийн Янжиндулам гуравдугаар байр эзэлж хүрэл медаль зүүжээ. Харин гавьяат тамирчин  Түвшинтөгсийн Батчимэг, олон улсын мастер Энхсайханы Хулан нар хараахан медальд хүч чадалгүй дөрөв болон тавдугаар байр эзэлжээ.

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд гавьяат тамирчин Б.Хатанбаатар, Шаравдорж, их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа нарын шилдгүүд оролцоогүй юм. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид Гүржийн Батумид  ирэх наймдугаар сард болох  дэлхийн шатрын олимпиадад оролцоно.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?