МУХАМЕД САЛА ДАШТ-НИЙ ЭХНИЙ ТОГЛОЛТОД ОРОЛЦОХГҮЙ

2018-05-30  

Сала эхний Английн “Ливерпул” клуб болон Египетийн шигшээ багийн довтлогч Мохамед удахгүй эхлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтыг өнжихөд хүрээд байна. 

Тэрээр аваргуудын лигийн шигшээ тоглолтын үеэр Реал Мадридын хамгаалагч Серхио Рамостой бөмбөгний төлөө тэмцэх үеэр мөрөө гэмтээсэн юм. Египетийн спортын сайд Халед Абд Эль-Азиз “Салахын биеийн байдал сайжрах хүртэл хоёр долоо хоногийн хугацаа хэрэгтэй, иймээс Сала Орост болох ДАШТ-нд оролцох боломжтой” гэж мэдэгдсэн юм. 

Египетийн шигшээ баг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтоо Луис Суарезаар ахлуулсан Урагвайн багийн эсрэг хийнэ. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Египетийн шигшээ багийн бүрэлдэхүүн зургаадугаар 4-ний өдөр эцсийн байдлаар тодрох юм.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?