МАРИА ШАРАПОВА ХОЁРДУГААР ШАТАНД ШАЛГАРЛАА

2018-05-30  

Мэргэжлийн талбайн теннисний “Их дуулга” тэмцээн Францийн Парис хотод үргэлжилж байна. Энэ цагийн шилдэг тамирчид бүгд цуглаад буй “Их дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн эхний тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө.

Эхний даваанд АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нарын шилдэг теннисчид өрсөлдөгчөө хожиж, хоёрдугаар тойрогт шалгарчээ. Серена Уильямс Чехийн Плишковаг хоёр сетийн тоглолтод 7:6, 6:4 –өөр буулгаж авсан.

Мөн тус тэмцээнд 25-т эрэмбэлэгдэн тоглож буй Мария Шарапова Нидерландын Хогенкамптай тоглож, 6:1, 4:6, 6:3-аар ялжээ. Нэгэн цагт дэлхийн чансааг тэргүүлж байсан тамирчид хоёрдугаар шатны өрсөлдөгчдөө хожвол гуравдугаар тойрогт хоорондоо тоглох юм. Парисын “Их Дуулга” тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд өнөөдөр эхэлж байгаа юм. Тэмцээн зургаадугаар сарын 10-ны өдөр өндөрлөнө.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?