Иргэдийн амь насыг хохироосон Клиникийн нэгдүгээр эмнэлгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалд Эрүүл мэндийн сайд гарын үсэг зуржээ. Тус эмнэлэгт зүрхний хавхлага солих, таславчийн цоорхойг нөхөх хагалгааны улмаас 35-40 насны хоёр хүн амь насаа алдсан юм. Мөн он гарснаас хойш 35 настай иргэн хоолойн мах авахуулах хагалгаанд орж, нас барсан билээ. Тэгвэл эдгээр хэрэгт нэгдүгээр эмнэлгийн Америкийн багтай хамтарсан хагалгааны багийг буруутай хэмээн үзэж их эмч Л.Жавбалжав хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн юм. Хүний амь нас хохироосон эрүүл мэндийн байгууллагын удирдлага ийнхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.
О.НАНСАЛМАА