ТАМХИНЫ ТАХЛААР ЖИЛД 6 САЯ ОРЧИМ ХҮН НАС БАРЖ БАЙНА

2018-05-31  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 5-р сарын 31-нийг Дэлхийн тамхигүй өдөр болгон зарласан юм.Тиймээс энэхүү өдрийг дэлхийн нийт улс орнууд тамхи татсанаар эрүүл мэндэд учруулах эрсдлийг олон нийтэд таниулах, тамхины хэрэглээг багасгах талаар сурталчилгаа явуулж тэмдэглэдэг. Дэлхийн тамхигүй өдрийн гол зорилго нь тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, экологи, эдийн засгийн гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах аж.

ДЭМБ-ын мэдээллэснээр, тамхины хэрэглээ нь насанд хүрсэн арван хүн тутмын нэгийг үхэлд хүргэдэг байна. “Тамхины тахлаар” дэлхийд жил бүр 6 сая орчим хүн нас барж байгаагаас 600 мянга гаруй нь өөрөө тамхичин биш боловч дам тамхидалтын нөлөөллөөс үүдэн нас бардаг гэжээ. Хэрэв дэлхий нийтээрээ тамхины эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд дээрх тоо 8 саяд хүрч болзошгүй байгаа аж. Хүн аль ч насанд тамхиа хаяснаар эрүүл мэнддээ маш чухал тус хүргэж болно.

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?