ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН БАЯРЫГ ХӨДӨӨ ХЭЭР ТЭМДЭГЛЭХИЙГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА

2018-06-01  

Эцэг эхчүүд хүүхдийн баярыг толгой эргэм олон дунд чихцэлдэж, паркийн тоглоом дээр өдөржин дугаарлаж тэмдэглэхээ больжээ. Зүүн 4 замаас Амгалан орох замыг та бүхэн харж байна. Энд баярын өдрөөрөө эрүүл агаарт гарч, хүүхдэдээ ил гал дээр хийсэн шорлог амсуулж, гэр бүл, найз нөхөдтэйгөө эрүүл газарт тэмдэглэх нь илүү гэдгийг мэдэрсэн хүмүүс явж байгаа байх.

Өнөөдөр л гэхэд бүх ЗДТГ, бүх кино театр, бүх талбай, цэцэрлэгт хүрээлэн хүнээр дүүрч, хүүхдийн чимээ шуугианд хөл толгойгоо олохгүй бужигнаан болж байна.

Олон дунд бужигнаж байх зуур хүүхэд төөрөх, нарших, ядрах гээд бэрхшээлүүд мундахгүй. Баярласан биш ядраад харьдаг тохиолдол олон. Зөвхөн хүүхдийн баяраар л гэхэд 100 хүүхэд эцэг эхээсээ төөрдөг гэсэн бүртгэл ч цагдаагийн газар бий.  

Тиймээс эцэг эхчүүд хөдөө хээр гарч жилд ганц тохиодог эх үрсийн баяраа тааваараа тэмдэглэхийг илүүд үзэж буйг хотоос гарч буй машины цуваа илтгэж байна.

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?