СӨҮЛИЙН ГРАН ПРИГААС ДӨРВӨН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018-06-01  

БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 27-нд болсон тэмцээнд оролцсон Монголын бодибилдинг фитнессийн холбооны баг тамирчид 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, 1 тамирчин “Pro card”-ын эзэн болжээ.

"Mr.Olympia amateur-Asian Grand prix 2018" тэмцээн нь “IFBB professional league” холбооноос Ази тивд зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй тэмцээн юм. Тэмцээнд өндөр зэрэглэлийн тамирчид оролцдог “Азийн Гран при” гэдгээрээ онцлогтой юм.

Тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй 12, эмэгтэй 4, нийт 16 тамирчин оролцсоноос Men's physique junior болон Men's physique "Class B" open ангилалд Э.Батдорж хос алтан медаль, "Bodybuilding 75 kg" ангилалд Л.Саруулбат, "Bikini Class B" ангилалд Г.Уянга нар алтан медалийн эзэд болжээ.

Харин "Men's physique Class C" ангилалд У.Нямтулга, Men's physique Junior ангилалд М.Мөнх-Од, Bodybuilding Master ангилалд Т.Чахар нар мөнгөн медаль хүртсэн бол "Men's physique Class C open" ангилалд М.Мөнх-Од, "Men's physique Class A open" ангилалд Б.Лхагвадорж, "Bikini Class B open" ангилалд Г.Уянга, "Bikini Novice" ангилалд А.Ичинноров тус тус хүрэл медалийн эзэд болжээ.

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?