МОНГОЛ ТУУРГАТНЫ БАРИЛДААН МАРГААШ БОЛНО

2018-06-01  

“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг 6 дугаар сарын 2-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон билээ. Барилдаанд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Буриад улсаас бөхчүүд оролцоно. Монгол үндэсний болон Өвөрмонгол, Буриад бөхийн барилдаанууд болох бөгөөд зочин бөхчүүд бүх барилдаанд оролцож болох юм байна. Харин манай бөхчүүд аль нэг төрлийг нь сонгон барилдах аж. Монгол туургатны бөхийн барилдааны техникийн зөвлөгөөн өнөөдөр 17:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, оролцох бөхчүүд тодрох юм байна. Энэ удаагийн барилдаанд Өвөрмонгол, Тува, Буриадаас алдартай бөхчүүд оролцохоор болжээ. 2008 онд Монгол туургатны барилдаан үндэсний бөхийн төрлөөр Улаанбаатарт анх удаа болж байсан бол энэ удаа гурван төрлөөр зохиогдохоор болсон байна.

 

Д.Нямаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?