УСМАН ДЕМБЕЛЭ ЛИВЕРПҮҮЛД ИРЭХ ҮҮ

2018-06-01  

Аваргуудын лигт дэд байр эзэлсэн Английн “Ливерпүүл” клуб энэ зуны солилцоо наймааны цонхоор идэвхитэй ажиллах бололтой. Тэд Францийн “Монако” хагас хамгаалагч Фибианог эгнээндээ элсүүлээд байсан бол “Лион” клубээс довтолгооны чиглэлийн хагас хамгаалагч Набил Фекирыг худалдаж авах тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа юм. Мөн Герман мэргэжилтэн Юрген Клопп өөр нэг шилдэг залууг Анфилдэд газардуулахаар ажиллаж байгаа нь “Барселона”-гийн довтлогч Усман Дембеле. Испаний зарим хэвлэлүүдийн мэдээлж буйгаар “Ливерпүүл” клуб 21 настай Франц залууг худалдаж авахаар 100 сая фунт стерлингийн үнийн санал хүргүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Дембеле өнгөрсөн улиралд Барселоно багийн төлөө 27 тоглолтод оролцож дөрвөн гоол оруулж, долоон гоолын дамжуулалт өгчээ.

 

Д.Нямаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?