МҮБХ-НЫХОН ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМЫГ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭ ЗОГСООХЫГ ШААРДЛАА

2018-06-04  

МҮБХ-ноос Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Чанцалнямыг хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж мэдэгдэл гаргалаа. Учир нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Доржготов овогтой Чанцалням нь шүүхээс хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж гомдол гаргасан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, Д.Данзан нарын гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж МҮБХ-ныхон үзжээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь МҮБХ-г төлөөлөх эрхгүй. Төлөөлөх эрхгүй этгээд гомдол гаргасан тохиолдолд шүүгч уг нэхэмжлэл, гомдлыг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй байдаг аж. Гэтэл Захиргааны хэргийн шүүгч Д.Чанцалням нь төлөөлөх эрхгүй этгээдийн гомдлыг хүлээн авсан, хүчингүй тамга тэмдэгээр гомдол гаргасан хүмүүсийн гомдлыг хүлээн авч хууль зөрчин хэрэг үүсгэсэн нь Эрүүгийн хуулийн 22.1-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг гэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад зогсохгүй  АТГ-т шалгуулахаар ханджээ. Мөн шүүгчийн ёсзүйн дүрмийг ноцтой зөрчсөн хэмээн Шүүхийн Ёсзүйн хороонд хандсан байна. Ингээд гомдол болон мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Мөн Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 54.1.3, 54.1.5-ыг заалтыг ч зөрчжээ. Тодруулбал, 54.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. 

Р.Нямдорж нарыг МҮБХ-ны тамга, тэмдэг, гэрчилгээг ашиглахгүй байх шийдвэрийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр захирамж гаргажээ. 

МҮБХ-оос гаргасан мэдэгдэл.

 

 

Б.ХУЛАН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
санал байна:ЭНЭ авлига үнэртүүлсэн шүүх хурлын шүүгч нарын эрхийг хэн цуцлах ёстой юм бэ? Хуулийнхан нэг л болохоо байж, арай дэндсэн. 2018-06-04
Хүк Чак хаягаас үзнэ үү:Д.Чанцалням Төв аймгийн сумуудаас газар авч зардаг гаршсан наймаачин болохоор тэр талаар нь ёс зүйг нь ярьсан байх гэтэл үгүй л юм байна. Зарах газараа баталгаажуулж Сэргэлэнгийн газрын мэргэжилтэн эхнэр Ж...рүү нь торт бариад гүйж оччоод нөхөртэй нь нууц амраг болоод 5 жил, ил амраглаад 2 жил болчоод ноднин арай хийж хотруу зайлсан даа.Шүүгч байхдаа төрсөн ах Мөнхболдынхоо охин Дөлгөөнийг туслахаар авчихсан зайтай хүүхэн шүү. Гэтэл төрсөн ах Мөнхбат нь Төв аймгийн шүүхэд даргаар зөрж ирээд Дөлгөөндөө нөхөр олж өгөөд сайхан л явж байна гэж бодоцгоож байгаа улс . Газар зараад УИХ гишүүн ЭнхАмгалангийн хамгаалалтанд байгаа.Бас найз шүүгч Отгонжаргалын нөхөр Ганбаа АТГ-д байгаа болохоор ямар ч асуудлаас хуурай гарч чаднаа гэж . 2018-06-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?