МАРКУС РАШФОРД БАГТАА ЯЛАЛТ АВЧИРЛАА

2018-06-08  

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө улсуудын нөхөрсөг тоглолтууд үргэлжилж байна.

1966 оны дэлхийн аварга Английн шигшээ баг Коста Рикагийн багууд тоглож Гурван Арслангууд 2:0-ээр ялалт байгууллаа. Тоглолтын нэгдүгээр үеийн 13 дахь минутад Манчестер Юнайтедын довтлогч Маркус Рашфорд 16-ын шугамын гаднаас хүчтэй цохиж Английн шигшээд тэргүүлэл авчирчээ.

Энэ үед Жейми Уарди, Деле Алли нарт гоолын боломж гарч ирсэн ч ашиглаж чадсангүй. Тоглолтын шийдвэрлэх үед Коста рикагийн багаас хоёр аюултай довтолгоо хийсэн ч Жек Батланд амжилттай хамгаалсан юм. Хаалгачийнхаа хичээл зүтгэлийн хариуг Данни Уэлбек гоолоор хариулж багийнхаа тэргүүллийг баталгаажуулжээ.

Энэ тоглолтод Английн шигшээ багийн довтлогч Харри Кейн оролцоогүй бөгөөд Жордан Хендерсон ахлагчаар тоглосон юм. 90 минутийн турш Английн баг 10 удаа хаалгаруу довтолсон бол Коста Рика найман довтолгоо өрнүүлжээ.

Бусад тоглолтуудын үр дүн

Португал 3:0 Алжир

Исланд 2:2 Гана

Өмнөд Солонгос 0:0 Болив

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?