ДЭННИ РОУЗ : ГЭР БҮЛИЙХЭНТЭЙГЭЭ ДАШТ-НД ИРЭЭД ХЭРЭГГҮЙ

2018-06-09  

ОХУ-д болох Хөл бөмбөгийн ДАШТ-д гэр бүлийнхнийгээ ирэхгүй байхыг Английн шигшээ багийн хамгаалагч Дэнни Роуз хүсчээ.

Ойр дотныхон нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалтай тулгарах вий гэхээс эмээж байгаа учир тэрбээр ийнхүү хүссэн байна. "Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс гадна өөр янз бүрийн зүйл тохиолдох вий гэхээс би эмээж байгаа учир гэрийнхнийгээ Орос руу явуулахыг хүсэхгүй байна. Тэмцээнд бэлтгэж байгаа үед гэрийхэндээ санаа зовмооргүй байна” гэж Д.Роуз ярьсан байна. Тэрбээр 2012 онд Сербид тоглож байх үеэрээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалтай тулгарч байжээ. ДАШТ-ын үеэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэхэд бэлэн байгаагааа Орос амлажээ. Гэсэн хэдий ч тэмцээний өмнө иймэрхүү тохиолдлууд гарсан талаар мэдээллэсэн хэвээр байна. Тухайлбал өнгөрсөн гуравдугаар сард болсон нөхөрсөг тоглолтын үеэр үзэгчдийн суудлаас Францын тоглогчид руу хашгирснаас болж ФИФА Оросыг 30000 швейцарь франкаар торгожээ.

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?