ДИК АДВОКАТ : ОРОСУУДАД АМЖИЛТ ХҮСЬЕ, БИДНЭЭС ИЛҮҮ ТА НАРЫГ АЗ ТҮШИГ

2018-06-14  

Эхний тоглолт хамгийн чухал гэдэгт битгий итгээрэй. Хөлбөмбөг бол маневр юм. Хамгийн чухал нь өөрийн давуу талаа сайн ашиглах хэрэгтэй. Эхний тоглолтын дүн ямар ч байж болно. Яллаа гэхэд, ялалт нь багийг сулруулж, ялагдлаа гэхэд тэр ялагдал нь хэн нэгнийг үгүй хийж болно. Тиймээс цаана нь өөр олон тоглолт хүлээж буйг санах нь чухал. Эхний тоглолт, түүний дүнд тэгтлээ өндөр ач холбогдол өгөх нь хортой. 

Саудын Арабын багийг хэт үнэлж, эс бөгөөс дутуу үнэлж болохгүй. Тоглолт ямар ч үр дүнгээр төгссөн бай, маш тайван, хүлээцтэй хандах учиртай. Хамгийн гол нь тоглолтын агуулга. Тэндээс л хариултаа хайх нь зөв. 1994 оны Дэлхийн аваргыг саная л даа. Манай Голландын багийн эхний тоглолт Саудын Арабтай таарсан. Бүгд л Голланд хожно, Голландчууд эхний хожлоо халаасалчихлаа л гэж бичиж, итгэж байсан. Гэвч тоглолт амаргүй өрнөсөн. Эхний гоолыг Саудын Араб оруулж, 1:0-ээр завсарласан. Сүүлийн 45 минутанд оноогоо тэнцүүлж, улмаар 2 дахь гоолоо оруулж байж, ялалтыг "сугалж" авсан. Ийм туршлага бидэнд бий. Тиймээс Оросын шигшээ багийн дасгалжуулагчаар нэгэн цагт ажиллаж байсны хувьд энэ дэлхийн аваргад Оросууд Та бүхнийг илүү их аз түшээсэй гэж хүсье. 

 

 

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?