ЧЕРЧЕСОВ : БИД ХЭНИЙ Ч АМЫГ ТАГЛААГҮЙ, ЗҮГЭЭР Л АЖЛАА ХИЙЖ БАЙНА

2018-06-15  

Саудын Арабын багийг 5:0-ээр хожсон дуулианы дараа Оросын шигшээ багийн дасгалжуулагч Д.Черчесов, тоглогч Черышевийн хамт Хэвлэлийн бага хурал хийсэн. Хэвлэлийн бага хурал эхэлж байтал, гар утсаа харснаа, Черчесов танхимыг цөөн хором орхисон нь сэтгүүлчдийн хараанаас мултарсангүй.

Сурв: -Нэг л чухал дуудлага хүлээн авах шиг боллоо. Хэн тань руу залгав аа? Черчесов:-Улсын тэргүүн. Баяр хүргэлээ. Хөлбөмбөгчдөд миний баярласан сэтгэлийг дамжуулаарай. Энэ түвшингээ битгий алдаарай гэж захилаа. Сурв:-Энэ ялалтаараа Тан руу нүүрлэж байсан шүүмжлэлийг зогсоож, шүүмжлэгчдийн амыг Та хаав уу?

Черчесов: -Бид хэний ч амыг үдээгүй. Зүгээр л ажлаа хийж байна.

Сурв: - Ирэх дөрөв хоногт тамирчдынхаа сэтгэлийг дарах ажлыг хийхэд хүрэх нь ээ дээ.

Черчесов: - Тэгэх шаардлага нэг их тулгарахгүй л болов уу. Бид юуны төлөө энд хүрэлцэн ирснээ ухамсарлаж буй. Тоглолтын өмнөх өглөөний бэлтгэл дээр -"Дэлхийн аварга бол тэмцээн. Энэ аварга шалгаруулах тэмцээн бидний тоглолтоор эхэлнэ" гэдгийг л хэлсэн. Манай баг ДАШТ-ний эхний тоглолтыг 5:0-ээр хожиж, гурван оноогоо авлаа. Үүний оронд 1:1-ээр тэнцсэн байсан ч онцын ялгаагүй. ДАШТ-д аль болох олон оноо авч, хэсгээсээ шалгарах ёстой. Бид дэлхийн аваргын өмнөх найрсаг тоглолтонд тааруухан дүн үзүүлсэн. Гэхдээ энэ удаагийн ялалт бид зөв зам дээр зогсож буй илтгэлээ. Одоо 5:0-ээр хожсон энэ тоглолтоо мартаж, дараагийн нүүдлээ бодох цаг болсон. Египетийн баг хэр тоглохыг маргааш харья. Сугалаагаар бол учраа бүр чангарч буй. Дараачийн баг хүчтэй. Салах тоглох эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тогловол нэг, тоглохгүй бол өөр нөхцөл бүрдэнэ. Ямар ч гэсэн Саудын Арабын багаас хүчтэй гэдэг нь ойлгомжтой. Тоглолт нь илүү хүнд байх болно.

Сурв: - Джагоев тоглолтыг орхисон. Булчин нь сунасан уу? Гуяны арын шөрмөс татав уу?

Черчесов: -Та нар харсан. Гүйж байснаа шууд л суусан. Аргагүй болоод л тэр байх. Туршлагаас үзвэл, энэ бол осолтой. Маргааш нарийвчилсан шинжилгээ хийнэ. Хариуг нь сонсож байж шийдвэр гаргана. Тамирчнаа алдахыг хүсэхгүй байна. Джагоев шиг хөлбөмбөгчин аль ч багт хэрэгтэй. Эхний тоглолт, эхний бэртэлт. Тамирчин бүр алтнаас илүү үнэтэй цаг үед бэртэл гэмтэл хүсэх зүйл биш.

Сурв: -Рейтингээрээ хамгийн муу үзүүлэлттэй багтай таарч, нээлтийн гайхалтай тоглолтыг үзүүллээ. Та биднийг нэгбүрчилэн чухамхүү хөтөлж чадлаа.

Черчесов: -Олон хүнийг хамраас нь нэгбүрчилэн хөтөлнө гэж байхгүй. Бид удаан хугацааны турш бэлтгэл, сургуулилалт хийсэн. Няхуур бэлдсэн. Биднийг юу хүлээж, тосож буйг ч ухаарсан. Сайн байлаа. Төлөвлөгөөтэй, дэс дараатай бэлдсэн. Тамирчдын сонголт, дүгнэлт. Энэ бүхнийг зөв хийсэн.

Сурв: -Та нэлээд тайвширсан харагдана. Тэмцээний өмнөх, тэмцээний дараах Хэвлэлийн бага хурлаас анзаарагдаж байна. Гурав дахь гоол орсны дараа Таны бие тавирах шиг болсон. Гараа өргөсөн.

Черчесов: Бүр хоёр гараа шүү.

Сурв: -Тэр үед чухам юу бодогдож байв?

Черчесов: -Намайг энэ өдрүүдэд байгаагаар минь Та нар харах болно. Ялсан ч, ялагдсан ч өөрчлөлт харагдахгүй. Бидний хөдөлмөр, тоглолт зарим үед хөгжөөн дэмжигчдийг баярлуулж, заримдаа гутраадаг. Бид чин шударгаар хөдөлмөрлөдөг. Миний хувьд тайвширч, тавирсан. Яагаад гэвэл, багаа хэрхэн бэлдсэнээ би мэдэж байна, тэднийхээ уур амьсгалыг мэдэрч буй. Даалгавраа хэр зэрэг биелүүлж буйгаас дасгалжуулагчийн сэтгэл санаа хамаардаг. Тиймээс дасгалжуулагч бол хөлбөмбөгчдөөс , багаасаа шууд хамаардаг.

Сурв: -Одоо улс орон даяар, дэлхий даяар энэ 5 гоолын тухай шуугина.

Черчесов: - Ямар ч асуудал байхгүй.

Сурв: -Хөлбөмбөгчид үүнийг мартах ёстой. Тэгэхийн тулд юу хийх вэ?

Черчесов: -Ямар ч тохиолдолд сайн үйл хэрэг. Биднийг муу тоглосон гэж ярьснаас хавьгүй дээр. 5:0 гэдэг тоо хаа гайгүй өлгөөтэй байна. Үүнийг мартах шаардлага байхгүй гэж бодож байна. Зүгээр л, түр зуур энэ бодлоо орхиж, дараачийн тоглолтдоо төвлөрөх шаардлагатай.

Сурв: - Сэлгээний тухай асууя. Миранчук гарах байсан атал Черышёвыг Та гаргалаа. Мөн Дзюбуг гаргасан. Түүнийг гоол хийсний дараа та ёсолсон.

Черчесов: - Бид бие биендээ ёсолсон. Дзюбу формондоо орсон. Гайхалтай байгаа. Тийм хүнийг оруулахгүй юм бол хэнийг тэгээд сэлгээгээр оруулах билээ. Черышёвын хувьд бэлтгэл, сэтгэл зүйн талыг тооцсон. Өчигдөр би түүнтэй жичдээ уулзсан. Уулзалтын агуулгыг тэр гоолоор хариуллаа. Би 23 тоглогчдоо бүгдэд нь итгэж буй. Тодорхой тоглолт бий, заавал хожих ёстой.

Сурв: - Ийм хожлын дараа Египтэй тэнцэх нь хангалттай болов уу?

Черчесов: -Нэгийг нөгөөтэй холбох хүсэл алга. Тодорхой, тус тусдаа тоглолт. Багийн хөлбөмбөгчид маань даалгавраа маш сайн биелүүлсэнд талархаж байна.Египттэй хийх тоглолт өөр. Сайн бэлдэнэ, тооцно. Тоолохыг хүн бүр чадна. Харин хөлбөмбөгт энэ амаргүй. Хөгжөөн дэмжигчдэдээ баярласнаа илэрхийлье.

 

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?