ГОДИН: САЛАХ ТОГЛОХ ТОГЛОХГҮЙ ТИЙМ Ч ЧУХАЛ БИШ. БИД БЭЛТГЭЛЭЭ БАЗААСАН

2018-06-15  

Сурвалжлагч: Салах танай эсрэг тоглох, үгүй нь хэр зэрэг чухал гэж та үзэж байна?

Годин: Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бид өчигдөр биш, аль эртнээс бэлдсэн. Тодорхой нэг тоглогч тоглох, үгүй эсэх нь тийм ч чухал биш.

Сурвалжлагч: Салахын эсрэг ямар арга хэмжээ авах вэ, Та? Аваргуудын Лигийн финалын тоглолтонд Реал Мадридын ахлагч Серхио Рамосын гарыг нь бэртээх аргыг хэрэглэх үү?

Годин: Та юу асууж байгаагаа мэдэж байна уу? Тамирчин хүн хэн нэгнийгээ бэртээх зорилгоор бэлтгэл сургуулилалт огт хийдэггүй. Хөлбөмбөгт санамсаргүй зүйл их тохиолддог. Таны асуулт буруу асуулт байна.

Сурвалжлагч: Уругвайн багийн дасгалжуулагч Табарес хамгийн өндөр настай. Түүнтэй ажиллах, хэл амаа ололцоход бэрхшээлтэй юу?

Годин: “Түүний мэдлэг, туршлага, авьяаст нь нас нь нөлөөлдөггүй. Бид дасгалжуулагчаа хүндэлдэг, түүний өгсөн захиа даалгаврыг биелүүлэхийг хичээдэг” гэж Уругвайн шигшээ баг, Атлетико Мадрид багийн хамгаалагч Годин сэтгүүлчдийн асуултанд Хэвлэлийн бага хурлын үеэр хариуллаа.

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?