ТАБАРЕС: САЛАХЫГ ТАЛБАЙД ХАРАХЫГ ХҮСЭЖ БАЙНА.

2018-06-15  

Би тун даруухан хүн. Түрүүлнэ гэж ярихгүй ч, тоглолт бүрийг өөрийн хэмнэлд оруулахыг бид хичээх болно. Миний хувьд 72 насандаа Уругвайн багаа удирдан дөрөв дэх Дэлхийн аваргадаа зодоглож байна. Юуны өмнө, нэг л зүйлийг эвдэхийг хүсэж байна. Уругвайн баг 1970 оноос хойшхи бүх ДАШТ-д эхний тоглолтдоо ялагдсан. Энэ хар рекордыг таслах хүсэл өвөртөлж ирсэн. Сэтгэл зүйн нөлөөллөөс ч салах хүсэлтэй. Тиймээс Египетийн багийг хожих бол бидний эхний зорилго. Салахыг тоглоосой гэж хүсэж байна. Түүнийг талбай дээр өөрийн багийн эсрэг гарч ирэхийг, харахыг баяртайгаар хүлээж байна. Манай баг хүчирхэгжсэн, улам туршлага суусан. Саурезийн хувьд Бразилд болсон ДАШТ-ий үеэр Италийн хөлбөмбөгчний чихийг хасаж, талбайгаас хөөгдөж байсан нь том сургамж болсон. Тэр хамгийн туршлагатай тамирчин болсон. Бид өөрийн тоглолтыг үзүүлнэ. Аварга болох эсэх нь дараачийн асуудал.

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?