УРУГВАЙ 1:0 ЕГИПЕТ

2018-06-16  

САЛАГҮЙ ЕГИПЕТ УРАГВАЙГ ДИЙЛСЭНГҮЙ

21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “А” хэсгийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. 

Дэлхийн хошой аварга Урагвайн баг Египеттэй тоглож 1:0-ээр хожил байгуулсан юм. Тоглолтын хожлын гоолыг 89 дэх минутанд Атлетико мадрид клубийн хамгаалагч Хосе Химинез оруулжээ. Харин тоглолтын шилдэг тамирчнаар Урагвайн шигшээ багийн төвийн хамгаалагч Диаго Годин шалгарсан. Тэрээр дөрвөн удаа бөмбөг тасласан бол Египетийн багийн аюултай таван довтолгооныг зогсоожээ. 

Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байсан Египетийн багийн лидер Мухамед Сала энэ тоглолтод талбайд гарсангүй. Тэрээр аваргуудын лигийн шигшээ тоглолтын үеэр мөрөндөө бэртэл авсан билээ. “А”хэсгийг эхний тойргийн дараах байдлаар тэмцээнийг зохион байгуулагч орон ОХУ-ын шигшээ баг гурван оноотой, таван гоол оруулсан амжилттай тэргүүлж байсан. Харин Өмнөд Америкийн төлөөлөл Урагвайн баг гурван оноотой удаалж байна Эхний тоглолтдоо ялагдсан Египетийн баг ОХУ-г хожиж хэсгээс гарах даалгавартай тулж байгаа юм.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?