ЕВРОПЫН БРАЗИЛЬЧУУД ИСПАНИТАЙ ТЭНЦЛЭЭ, ПОРТУГАЛЬ 3:3 ИСПАНИ

2018-06-16  

2018 оны ДАШТ-д түрүүлэх магадлал бүхий Испанийн баг гараандаа бүдрэх шахав. Реал Мадрид, Португалийн шигшээ багийн ахлагч Роналдо эхний тоглолтдоо хет трик хийж мэргэн буучдыг тэргүүлж эхэллээ.

Тэр эхний гоолыг торгуулийн 11 метрийн цохилтоос гүйцэтгэж, удаах хоёр гоолыг тоглолтоос оруулав. Тэд эхний хагасыг 2:1 -ээр тэргүүлсэн боловч, хожлоо хамгаалж чадсангүй. Сүүлийн хагаст 2 гоол алдаж, хожигдож явсан ч, Роналдогийн ээлжит гоолоор хожигдлоос аврагдав.

Португалийн багийн хувьд дунд насжих байдал анзаарагдаж байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Роналдо 33 настай ч гялалзаж байхад, хагас хамгаалалт, хамгаалалтын Пепе нарын гол тоглогчид нь гуч нэлээн гарсан учир хурд хүч нь ихээхэн саарсан байна. Тиймээс Диего Коста хоёр ч гоолыг оруулж амжив.

Тоглолтын уур амьсгалыг илтгэсэн фото зургаар үзүүлье. 

 

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?