АНГУУЧДЫН ДУРАН ХАРААНД ОХУ-ЫН БАГИЙН ГОЛОВИН ӨРТЖЭЭ

2018-06-16  

Энэ тухай Оросын хэвлэлд бичиж байна. Оросын баг 5:0-ээр Саудын Арабын багийг бутниргэхэд Головин эхний гоолын дамжуулалтыг өгч, сүүлчийн гоолыг нь 16-ийн гаднаас цохиж оруулан цэг тавьсан. Мөн бусад 3 дахь гоолын шууд дамжуулалт, үлдсэн хоёр гоолд нь хамжилцсан.

Ийнхүү түүний ачаар Оросын баг гайхалтай хожил авч, хэсгээ тэргүүлж эхэлсэн. Одоо тэдний хувьд Египтийн багтай тэнцэхэд л хэсгээсээ хоёроор гарах шанс нээгдсэн. Харин эхний тоглолтын гол баатар Головиныг Италийн Ювентусээс эхлээд сонирхож, холбогдож эхэлсэн байна. -Би хилийн чанадад, Серия А лигид тоглох тухай одоохондоо бодохгүй байна. Хамгийн чухал ДАШТ-дээ сайн оролцохыг л бодож байна гэж хэвлэлийнхний сонирхсон асуултанд хариулсан байна. Дэлхийн аварга, Европын аварга, Ази, Африк, Латин Америк тивийн аварга шалгаруулах тэмцээн гэдэг бол сайн тамирчны араас хөөцөлдөх "том ангуучлал" юм. Энд мэргэжилтнүүд дуран хараагаа зоодог. Энэ хараанд Головин хамгийн түрүүнд өртжээ.

 

 

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?