ИРАНЫ БАГ 20 ЖИЛИЙН ДАРАА ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

2018-06-16  

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “B” хэсэгт багтсан Иран болон Мароккогийн багуудын тоглолт Санкт-Петербург хотод өчигдөр явагдлаа.

Тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж, шүүгчийн мэдлийн цаг үргэлжилж байхад Хажсафигийн зүүн жигүүрээс дамжуулсан бөмбөгийг Мароккогийн Азиз Бухаддуз өөрийн хаалгаруу мөргөж авта гоол оруулсан юм. Ингэснээр Ази тивийн төлөөлөл Ираны шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэндээ хоёр дахь ялалтаа байгуулсан юм. Иранууд 20 жилийн өмнө буюу 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр Америкийн багийг 2:0-ээр хожиж байсан билээ.

Тоглолтын турш Мараккогийн баг хаалгаруу 13 удаа гоолын боломж үүсгэсэн бол Иранууд есөн удаа аюултай довтолгоо өрнүүлжээ. Энэ тоглолтын шилгээр Мараккогийн шигшээ баг болон Ювентус клубийн тамирчин Мехди Бенета шалгарчээ. Тэд “B” хэсгийг гурван оноотойгоор ганцаараа тэргүүлж байна. Ираны баг Португал болон Испаний багуудын аль нэгээс нь оноо салгасан тохиолдолд хэсгээс шалгарах боломжтой юм.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?