СЕРБИ 1:0 КОСТА РИКА

2018-06-18  

Александр Коларов Сербийг хожилд хөтөллөө

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “E” хэсгийн тоглолт “Самара” цэнгэлдэхэд явагдлаа. Александр Колараов, Матич нараар ахлуулсан Сербийншигшээ Коста Рикатай тулж 1:0-ээр хожил байгууллаа. Хоёр багийн тоглолтын эхний үе тэнцээгээр өндөрлөсөн.
 
 
Харин хоёрдугаар үеийн 56 дахь минутанд Митровичийн хичээл зүтгэлээр авчирсан чөлөөт цохилтыг зүүнжигүүрийн хамгаалагч Алексанр Коларов гоол болж багтаа гурван оноо бэлэглэсэн юм. Энэ тоглолтын шилдгээр Сербийн багийн хагас хамгаалагч Милинкович Савич шалгарчээ. Италийн “Лацио” клубт алба хашиж буй түүнийг Манчестер Юнайтед эгнээндээ элсүүлхээр ажиллаад эхэлсэн байна.
 
 
Тоглолтьын турш багууд тэнцүүхэн өрсөлдөж Серби 10 удаа гоолын боломж үүсгэсэн бол Коста Рика мөн 10 удаа хаалгаруу цохилт гүйцэтгэжээ. Серби энэ сарын 22-нд Швейцарьтай тоглох бол Коста Рикагийн дараагийн учраа нь дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ байх болно.
 
 
 
 
Д.НЯМАА
 

 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?