МЕССИ: ИСЛАНДТАЙ ТЭНЦСЭНД БИ ӨӨРИЙГӨӨ БУРУУТГАЖ БАЙНА

2018-06-18  

Орост болж буй ДАШТ-д одоогоор 11 метрийн торгуулийг шүүгч нар 5 удаа заасан. Францын Гризман, Португалийн Роналдо нар цохилтыг амжилттай гүйцэтгэсэн бол Аргентиний багийн ахлагч Л.Мессигийн цохилтыг Исландийн хаалгач хааснаар тоглолт 1:1-ээр өндөрлөв.

Исландийн багийн хувьд маш чухал нэг оноог Аргентинээс салгалаа.

-Тэнцлээ гээд бүх зүйл дуусаагүй. Бидэнд дахин хоёр тоглолт байна. Хэсгээ тэргүүлэх боломжоо бид алдаагүй гэж тоглолтын эхний гоолыг оруулсан Агуэро хэлсэн бол,

- Бүх бурууг хүлээж байна гэж Месси тодотголоо.  Агуу хүмүүсийг ч алдаа тойрдоггүй. Тэд мөн л зүрх сэтгэлтэй хүн л юм хойно сэтгэл догдлолоо барьж чадаагүйн жишээг Месси үзүүллээ гэж Моурино жиргэлээ.

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?