Н.ЭРХЭМБАЯР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

2018-06-19  

ОХУ-ын Владимир хотноо сонсголын бэрхшээлтэй иргэдийн буюу дифлимпийн бөхийн төрлүүдийн ДАШТ энэ сарын 12-18-нд болж, манай залуу тамирчин Н.Эрхэмбаяр дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.

Сүүлийн өдөр буюу даваа гарагт чөлөөт бөхийн залуучуудын 61 кг-д “Самсун-2017” дифлимпийн наадмын мөнгөн медальт, 2016 оны өсвөр үеийн дэлхийн аварга, Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээний тамирчин Н.Эрхэмбаяр дөрвөн барилдаан хийж бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялсан байна.

Өмнөх өдөр нь насанд хүрэгчдийн ангилалд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан байна. Харин энэ удаа хэсгийн барилдаанд Болгарын Дилиан Димитров, Туркийн Махирсан Юурт, хагас шигшээд Казахстаны Йершат Жанабил, алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Магомед Магомедов нарыг тус бүр оноогоор цэвэр ялжээ.

Ийнхүү 19 настай Н.Эрхэмбаяр дифлимпийн ДАШТ-ээс ийнхүү өсвөр үе, залуучуудын ангилалд түрүүлж буй амжилтаараа Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Тэрээр Алтан гадас одонгоор өнгөрсөн оны арванхоёугаар сард шагнуулсан юм. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?